Я.Содбаатар: Засгийн газрыг огцруулна гэвэл намаас хөөнө

МАН-ын Нарийн бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, мэдээлэл өглөө.

Тэрээр энэ үеэрээ “Намын эв нэгдэл, намын бодлогын эсрэг дүрэмд заасан зөрчил үүсгэх юм бол намаас хөөнө. Энэ том нам энэ олон жил намын дүрмийн хүрээнд л явж, олон нийтийн санал итгэлийг авч, олон удаагийн сонгуульд ялж байгаа. 100 жил болчихсон, өөрийн гэсэн дүрэм, үнэт зүйл, үзэл баримтлалтай намыг зөвхөн Удирдах зөвлөлийн 30, танхимд байгаа 68 хүнээр төсөөлж болохгүй. Олон зуун мянган гишүүний итгэл үнэмшил байна. Мэдээж аливаа айлд сахилгагүй ганц хоёр хүүхэд байдаг. Тэдэнд хариуцлага тооцоод л явна. Хэрвээ Засгийн газрыг огцруулах асуудал орж ирвэл, Засгийн газрын эсрэг ямар нэгэн үйлдэл парламент дээр ярьвал намаас хөөнө” хэмээлээ.

0 Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Санал асуулга

Манай нийтлэлүүдийн чанарыг хэрхэн үнэлэх вэ?

100%
0%
0%
0%
1 People Voted