С.Амарсайхан: Би хууль зүйн салбарыг арай ч ийм түвшинд орчихсон гэж төсөөлөөгүй
-
0 сэтгэгдэл
-
15

С.Амарсайханыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөлсөн билээ.
Тэрээр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Хууль бус, бусармаг үйл ажиллагаатай эвлэрээгүйнхээ төлөө нэг, хоёр байтугай хорин удаа ч сайдын албаас чөлөөлөгдсөн надад харамсах зүйл байхгүй. Би хууль зүйн салбарт очихдоо энэ салбарыг арай ч ийм түвшинд ортлоо улс орныхоо эрх ашгийг худалдчихсан, зарим нэг ялзарсан цагдаа шүүхийн байгууллагын удирдлагуудаар дамжуулан төр нь барьцаанд орчихсон, ЗГ нь хүртэл дуугарч чадахаа байтлаа барьцаалагдчихсан байна гэж төсөөлөөгүй. Өнөөдөр намайг чөлөөлж болно, гэхдээ миний үзэл бодол үнэт зүйлийг хэн ч чөлөөлж чадахгүй” хэмээлээ.