Л.Нямгэрэл Архивын Ерөнхий газрын даргаар хууль бусаар томилогдоод зогсохгүй хоёр даргын ажлыг хийж байна

Төрийн албаны тухай хуулийн 23.2.1-д тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх...

Нийтлэлийн навигаци
1 min read

Төрийн албаны тухай хуулийн 23.2.1-д тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх ёстой.

Гэвч Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр  буухаасаа өмнө Архивын Ерөнхий газрын даргыг Засгийн газрын хурлаар оруулалгүй хууль бус томилгоо хийжээ. Тэрээр их сургуулийн нэг анги, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанд ажиллаж байсан Л.Нямгэрэлийг томилжээ.

Яагаад Засгийн газрын хурлаар оруулалгүй “хулгайгаар” томилсон бэ гэвэл түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл нь төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтаа өгөөгүй бөгөөд шууд агентлагийн даргаар томилбол төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн албан тушаалын шалгуурт ТЭНЦЭХГҮЙ байгаа гэнэ.

Тиймээс Л.Нямгэрэл Архивын ерөнхий газрын сургалт судалгааны газрын даргыг ажлаас нь хөөцөлдөж байж халуулж, өөрөө суудлыг нь авах тушаалыг ангийнхаа найзаараа буюу Хууль зүйн яамнаас тушаал гаргуулан томилуулж дөнгөсөн байдаг.

Өөрөөр хэлбэл Л.Нямгэрэл нь  ХЗДХЯ-аас харъяа агентлаг болох Архивын ерөнхий газрын сургалт судалгааны газрын даргаар томилогдсон.

Харинөнөөдөр сургалт судалгааны газрын даргын цалингаа бүтэн авч, сургалт судалгааны газрын даргаас  агентлагын даргын түр орлон гүйцэтгэгчээр давхар ажиллаж 40 хувиар цалинжин ажиллаж буй юм.

Зарим хүмүүс нь НЭГ ГАЗАРТ ХОЁР ДАРГЫН АЖЛЫГ ХАВСРАН ХИЙГЭЭД НЭГ жил болж байхад төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн болзлыг хангасан мэдлэг боловсролтой хүмүүсийг сонгох эрхийг төр хязгаарлаж тэтгэврийн нас нь болсон “ах, эгч нар” төрийн албанд шургалж, мөчөөгөө өгөхгүй зүүгдэж явна.

Өөрөөр хэлбэл Л.Нямгэрэл гэгч нь

  1. Ажиллаж байгаа албан тушаалийнхаа шалгуурыг хангаагүй
  2. Төрийн албаны ерөнхий шалгалт, тусгай шалгалтыг аль алийг нь өгөөгүй
  3. Засгийн газрын хуралдаанаар орж томилогдоогүй нэгэн юм.

Архивын Ерөнхий газрынхан түүнтэй ажиллахад тун бэрх төрийн захиргааны албан тушаалтнуудын ажлын туршлага, чадварыг үнэлэхгүй, өөрийнхөөрөө зүтгэж, “… Би том артай хүн та нар зайлж болно шүү” гэх зэргээр ажилчдаа хөөж, өдөр шөнөгүй ажиллуулаад илүү цагийн мөнгийг нь бодож өгдөггүй гэх мэдээлэл байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

0 Comments