Хуулах
Хуулагдсан
Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор энэ сарын 21-ний өдрөөс эхлэн зуслангийн 3 чиглэлийн нийтийн тээврийн автобусуудыг зогсоохыг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Тодруулбал,
ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай”,
ЗҮ:2 “Гоодой-Сүхбаатарын талбай”,
ЗҮ:3 “Баянбулаг-Сүхбаатарын талбай”” чиглэлүүдийг түр зогсооно.
Харин ЗҮ:4 “Гүнт–Жигжид–Шадивлан-7 Буудал” чиглэлийн автобус үйлчилгээнд явна.
