АН-ынхан БНХАУ-ын Юйлинь хотын нүүрс-химийн цогцолбортой танилцжээ
-
0 сэтгэгдэл
-
12
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл нар БНХАУ-д айлчлах үеэрээ Шааньси мужийн Юйлинь хот дахь China Energy компанийн нүүрсийг иж бүрэн боловсруулах нүүрс-химийн цогцолборт зочилжээ.

Тус цогцолбор нь жилд 10.4 сая тонн орчим нүүрс боловсруулж, 2.19 сая тонн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөгдсөн, 38 технологийн байгууламж бүхий томоохон төсөл аж. Энэ нь нүүрсийг зөвхөн эрчим хүчний эх үүсвэр бус, химийн түүхий эд, өндөр технологийн бүтээгдэхүүний суурь болгон ашиглаж буй байгальд ээлтэй, өндөр технологийн үйлдвэрлэлийн жишээ болж буйг тэмдэглэв.
“Монгол Улсад нүүрс-химийн үйлдвэрлэл хөгжүүлэх нь нүүрснээс нийлэг хий, шингэн түлш гарган авч, шатахууны импортын хамаарлыг бууруулах бодит боломж юм. Ийм үйлдвэрлэл бий болсноор шатахуун, хийн импортын эрсдэлийг бууруулахаас гадна газар тариаланд нэн шаардлагатай азотын бордооны суурь түүхий эд болох аммиак, цаашлаад бордоо, химийн бүтээгдэхүүн, шинэ материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бүрдэнэ” АН-ын дарга, төлөөлөгчид онцоллоо.