БНХАУ-аас шатахуун тогтвортой, урт хугацаанд авахаар гэрээллээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д ажиллаж буй.
Тэрбээр өнөөдөр БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал тавьж хамтарч ажиллахаар тохиролцжээ.
ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
CNPC-ийн зүгээс Монгол Улсад 9 дүгээр сард 10,000 тонн автобензин, 4,000 тонн онгоцны түлш, 3,000 тонн дизель түлш нийлүүлэх аж.
“Үүнээс гадна дотоодын шатахууны хэрэгцээ, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан 9 дүгээр сард нэмэлтээр 5,000 тонн АИ-92 автобензин, 20,000–30,000 тонн дизель түлш, 10 дугаар сард 10,000 тонн АИ-92 автобензин, 30,000–40,000 тонн дизель түлш нийлүүлэх хүсэлтийг CNPC-ийн талд хүргүүллээ. Тэдний зүгээс шуурхай судалж нааштай хариу өгөх талаар ажиллахаа илэрхийлэв.
Цаашид шатахууны нийлүүлэлтийг богино хугацааны худалдан авалтаар бус урт хугацаанд тогтвортой хангах гэрээ, баталгаат хэмжээ, ил тод шударга, ойлгомжтой үнийн томьёолол, төмөр замын логистиктэй уялдсан тогтолцоонд шилжүүлэх чиглэлээр CNPC болон “PetroChina International”-тай хамтран ажиллаж ойрын үед бодит гэрээ хэлцэлд хүрэхээр тохиролцов” гэж албан хуудсаараа сайд Г.Данмдинням мэдэгдлээ.
0 Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Санал асуулга

Манай нийтлэлүүдийн чанарыг хэрхэн үнэлэх вэ?

100%
0%
0%
0%
1 People Voted