Багануур, Багахангай, “Чингис хаан” ОУНБ чиглэлийн автобусны суудлыг захиална

“Иргэд нийслэлийн нийтийн тээврийн автобусанд суухдаа урьдчилж суудал захиалах боломжтой” гэсэн хотын даргын мэдээлэл өнөөдөр нилээд шүүмжлэл дагуулаад буй.

Уг мэдээлэлд Хотын дарга Б.Пүрэвдагва залруулга хийлээ.

Тэрээр “Иргэдээсээ хүлцэл хүсье! Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд зорчих иргэд автобусанд суудлаа урьдчилан захиалах үйлчилгээг “бүх нийтийн тээвэр” хэмээн зарим талаар буруу ташаа ойлгуулсан байна. Зөвхөн дээрх чиглэлд зорчих бол нийслэлчүүд Та бүхэн UB CARD аппликэйшнээр дамжуулан суудлаа урьдчилан захиалж болно” хэмээн цахим хуудсаараа мэдэгдэв.

Мөн “Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор суудал захиалгын үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 1100 орчим иргэн уг үйлчилгээг ашигласан байна” гэлээ.
0 Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Санал асуулга

Манай нийтлэлүүдийн чанарыг хэрхэн үнэлэх вэ?

100%
0%
0%
0%
1 People Voted