Б.Пүрэвдагва: Бидний амбиц бол 2027 онд нийтийн тээврийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэх
-
0 сэтгэгдэл
-
3
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр энэ үеэрээ “Бидний амбиц бол 2027 он гэхэд шинэ нийтийн тээврийн үйлчилгээг иргэддээ дахин нэвтрүүлэх зорилтыг тавьж ажиллаж байна.
Дүүжин тээврийн техникийн тестүүд энэ есдүгээр сарын 15-нд хийгдэнэ. Үүний дараа комисс хүлээж авах процесууд явагдана. 12 дугаар сарын 15-нд үйл ажиллагааг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд зөвхөн зам барихаас илүүтэйгээр автомашин худалдан авах эрэлтэд анхаарах шаардлагатай. Жилд тогтмол 40-50 мянган автомашин орж ирж байна. Үүнийг бууруулахын тул нийтийн тээврийн багтаамжийг маш хурдан хугацаанд нэмэгдүүлэх шаардлага бий” хэмээлээ.