Улсын арслан Ц.Бямба-Отгон “Нутгийн буян” компаниас гарах хүсэлтээ өгчээ

Тэрбээр “Үндэсний бөхийг маань хоёргүй сэтгэлээр дэмждэг маш олон хүмүүс байдаг билээ. Тэдний нэг болох“Нутгийн буян” группдээ талархаж явдгаа илэрхийлье. Ховорхон амжилтын нэг болох нэг компанийн хоёр бөх улсын наадмын үзүүр түрүүнд гарч барилдсан түүхтэй...

Тэрбээр “Үндэсний бөхийг маань хоёргүй сэтгэлээр дэмждэг маш олон хүмүүс байдаг билээ. Тэдний нэг болох“Нутгийн буян” группдээ талархаж явдгаа илэрхийлье. Ховорхон амжилтын нэг болох нэг компанийн хоёр бөх улсын наадмын үзүүр түрүүнд гарч барилдсан түүхтэй билээ. “Нутгийн буян” групп нь олон бөхчүүдийг компани дээрээ цалинжуулж, нийгмийн асуудлыг нь шийддэг бөгөөд МҮБХ-той хамтран намрын нээлтийн барилдааныг жил алгасалгүй амжилттай зохион байгуулж үндэсний өв соёлоо дэмжин ажилладаг компани юм аа.

Хувь хүний хариуцлагынхаа хүрээнд сүүлийн жилүүдэд улсын наадамдаа тодорхой амжилтгүй барилдсан тул компаниасаа гарах хүсэлтээ өгсөн.

Энэ хүртэл тусалж дэмжиж ирсэн Л.Бат-Орших захирал болон Б.Отгонжаргал эгчдээ их талархлаа. Та бүхний ажил үйлс үргэлж өөдөө мандан бадраг ээ

Хүндэтгэсэн: Ц.Бямба-Отгон” гэжээ.

0 Comments
Санал асуулга

Манай нийтлэлүүдийн чанарыг хэрхэн үнэлэх вэ?

100%
0%
0%
0%
1 People Voted