Хуулах
Хуулагдсан

Улсын драмын эрдмийн театр 96 дахь жилийн үзвэрийн нээлтээ 10 дугаар сарын 13-нд “Валентин, Валентина хоёр” жүжгээр хийхээ мэдээллээ.
Тодруулбал, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой, Улсын Драмын Эрдмийн Театрын түүхт 95 жилийн ойд зориулан Оросын нэрт зохиолч, драматург Михаил Рощины “Валентин, Валентина хоёр” жүжгээс сэдэвлэсэн саунд драмаг толилуулна.
Хайрын тухай өгүүлэх тус бүтээлийг Улсын Драмын Эрдмийн Театрын найруулагч Э.Билгүүн орчин үеийн шинэ өнгө төрх, дуу авиа, хөгжмийн шийдлээр баяжуулан үзэгчдэд хүргэхээр ажиллаж буй аж.
Жүжгийн Ерөнхий продюсераар Н.Наранбаатар, Ерөнхий найруулагчаар Э.Билгүүн, Ерөнхий зураачаар Б.Одсүрэн ажиллаж байна.