Г.Тэмүүлэнг сайдаар томилох чуулганы хуралдааныг 49 гишүүн тасалснаар хойшлогдлоо

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлэх шийдэлд хүрсэн. Уг асуудлыг УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, сайдад нэр дэвшигч тангарагаа өргөх товтой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Бямбацогт “Нийт 49 гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр чуулганы хуралдаандаа хүрэлцэн ирсэнгүй. УИХ-ын гишүүд нийт иргэн, улсын эрх ашгаа эрхэмлэнэ гэж тангараг өргөдөг. Улс үндэстний эрх ашиг, ард түмний аж амьдралаас илүү санаа зовох, улстөржих зүйл байх ёсгүй.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд МАН-ын 68 гишүүнээс 44 нь ирж бүртгүүлсэн, 2 гишүүн эмнэлгийн чөлөөтэй, 8 гишүүн томилолттой байна. АН-ын 42 гишүүнээс Д.Ганбат гишүүн л байна. Чөлөөтэй, томилолттой гишүүдээс бусад 27 нь ирцэндээ ороогүй, чуулганы хуралдааныг тасаллаа” хэмээлээ.

0 Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Санал асуулга

Манай нийтлэлүүдийн чанарыг хэрхэн үнэлэх вэ?

100%
0%
0%
0%
1 People Voted