Хуулах
Хуулагдсан
БНСУ-ын Чүнчон хотод болж буй таеквондогийн пүмсэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр насны холимог хосын ангилалд Монголын Пүмсэний шигшээ багийн тамирчин Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар оролцон алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо.
“Дэлхийн аварга болсон тэд төрийн далбаагаа өргөн баярын нулимстай гүйж буй агшин”

Энэ сарын 16-20-ны өдрүүдэд болж буй дэлхийн аварга шалгаруулах тус тэмцээнд 83 орны 2800 гаруй тамирчин оролцож байна.


