Хуулах
Хуулагдсан

Хотын дарга асан Х.Нямбаатар энэ удаа УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай сошиал маргаан үүсгэжээ.
Тэрээр цахим хуудаснаа “… АПУ Батсайханаас өчнөөн зардлаа даалгаж тэжээлгэж байгаад MCS Оджаргал дээр очиж орон сууц өрхийн орлогоо даалгах болсныг улс төрийн хүрээнийхэн бүгд мэднэ. Нэг хэсэг Лу.Ганаагийн хэвлэл ч хариуцаж явсан нөхөр.
Харин өнгөрсөн зун Аварга тосон рашаанд байрладаг Ерөнхий сайд Н.Учралын хувийн амралтад У даргатай 3 хоноод янаг хайртай болсон зайтай эрээ. Засаг тогтвортой байх ёстой…. Энийг хорьж шалгаач… гээд л. Эрдэнэс Тавантолгой гэж саалийн үнээтэй мань Ерөнхий сайд Лодой байтугай бүх шантаажчингуудаа амаар нь гулгитал угжиж байна. Нөгөө хэд нь ч өдөр шөнөгүй Засаг огцрох ёсгүй гэж амь тавин орилж хэнийг ч хамаагүй гүтгэх доромжлох өдөр тутмын ажлаа сайн хийж байна даа. Лодой ч тэр бүх шантаажчид У даргадаа хэнийг яллах, хорих зааварчилгаа сайн өгөх юм. Инээдтэй ч юмдаа. Лодой я…… д хэлэхэд ах нь чам шиг пацаанаар хаана суралцах яаж амьдрахаа заалгахгүй. Хийсэн хэрэг байхгүй. Би чам шиг хэдэн жил тэнээд хоосон гуяаа ганзагалж очихгүй. Сурвал сурсан шиг сураад очно…” гэжээ.
Үүний хариуд Ч.Лодойсамбуу гишүүн “Юу ч заалгаад нэмэргүй уурын мунхаг усан толгой байж бас сурч байна гэчихэж. Зүгээр олон юм хуцалгүй улсын мөнгө олж ир. Чиний хулгайг Монголчууд төлөхгүй шүү!” хэмээн бичжээ.