Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 40 хувьд дунд байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс энэ сарын бэлчээрийн ургамлын ургалтын байдлыг мэдээллээ.

Тодруулбал, Есдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу байна. Үүнд, Сүхбаатар, Дундговийн зарим, Өмнөговь, Говь-Алтай, Хэнтийн ганц нэг сумдын зарим хэсгээр муу.

Архангай, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнодын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төвийн ихэнх, Увс, Завхан, Баянхонгор, Хэнтийн зарим, Баян-Өлгий, Ховд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байгааг онцлов.

0 Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Санал асуулга

Манай нийтлэлүүдийн чанарыг хэрхэн үнэлэх вэ?

100%
0%
0%
0%
1 People Voted