Алтанбулагийн чөлөөт бүсийг эрчимжүүлэхээр Буриад улсын тэргүүнтэй санал солилцов
-
0 сэтгэгдэл
-
13

Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, Оросын Холбооны Улс нь мөнхийн найрамдалт хөршүүд бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааг бүс нутгийн хамтын ажиллагаатай уялдуулан шинэ шатанд гаргах боломж байгааг онцлов.
Мөн “Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хөрш орнуудтай хэрэгжүүлэх хамтын ажиллагаатай уялдуулж, Буриад Улстай хамтын ажиллагааг бодит төсөл, үр дүнд чиглүүлэх нь чухал” болохыг тэмдэглэв.
Түүнчлэн Монгол, Орос, Хятадын газар зүйн байршлын давуу талыг ашиглан Евразийн бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.