Н.Учрал: Тэтгэвэр 380.000 төгрөгөөр нэмэгдэнэ

Ерөнхий сайд Н.Учрал “Нийгмийн түншлэл-Хамтын ажиллагаа” сэдэвт Монголын Үйлдвэрчний эвлэлийн өдөрлөгийн нээлтэд оролцож, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл, түүнийг дагасан есөн шийдвэр, бодлогоо танилцууллаа.

Тэрээр энэ үеэрээ “Суурь тэтгэврийг энэ оны 11 дүгээр сарын 01-нээс олгоно. 769,000 төгрөгийн тэтгэвэр 1,000,000 болно. Дунджаар тэтгэвэр 380,000 төгрөгөөр нэмэгдэнэ.  Эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй. Төсвийн тодотголоор эрчим хүчний салбарт 200 тэрбум хуваарилсан, 50 хувийг нь засвар шинэчлэлд, 100 тэрбумыг нь татаас хэлбэрээр олгоно. ТӨК-иудаас ногдол ашиг 3.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж иргэдийн тэтгэвэр, цалин нэмж, ард түмнийхээ ахуй амьдралд нэмэр болъё гэж зорьж байна. Хэрвээ үүнийг төсөвт тавихгүй бол ТӨК-иудын ТУЗ-өөр дамжин зах зээлд нийлүүлэгдэх байсан” гэдгийг тодотгов.

Мөн 2026 оны төсвийн тодотголоор төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлсийг 50 хувь нэмнэ хэмээлээ.

0 Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Санал асуулга

Манай нийтлэлүүдийн чанарыг хэрхэн үнэлэх вэ?

100%
0%
0%
0%
1 People Voted