I ангийнхны сурах бичгийг X дугаар сарын 01 гэхэд бүрэн хангана

ЕБС-ийн сургуулийн нэгдүгээр ангийн хөтөлбөрийн шинэчлэл болон сурах бичгийн хангалтын талаар Боловсролын яам, Боловсролын ерөнхий газраас хамтран мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажлын багц тендерийг зарласан.

Нэгдүгээр ангийн сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сарын 1-ний дотор 100 хувь хангахаар ажиллаж байна.

Харин 2-5 дугаар ангийн сургалт өмнөх жилийн хөтөлбөрөөр үргэлжилж байгаа тул өмнөх жилүүдийн сурах бичгийн нөөц хангалттай байгаа. Гэвч сурагчдын тоо сургуулиудын хувьд жил бүр харилцан адилгүй өөрчлөгддөг тул сурах бичгийн хүрэлцээ муутай зарим сургуульд нөөцөөс шилжүүлэн хуваарилах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна” хэмээн Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир онцоллоо.

0 Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Санал асуулга

Манай нийтлэлүүдийн чанарыг хэрхэн үнэлэх вэ?

100%
0%
0%
0%
1 People Voted