Дарга заяанд төрөгсөд цуврал №1: Л.Нямгэрэл
Амандаа алтан халбага зууж төрсөн мэт гэх зүйрлэл байдаг билээ. Тэгвэл энэ зүйрлэлтэй тун дүйх бүх юмны дарга байх заяанд төрсөн гэмээр хаана ч ажилласан зөвхөн дарга л хийдэг хүн Монгол улсад хэд хэд байна....
-
0 comments
-
33
Амандаа алтан халбага зууж төрсөн мэт гэх зүйрлэл байдаг билээ. Тэгвэл энэ зүйрлэлтэй тун дүйх бүх юмны дарга байх заяанд төрсөн гэмээр хаана ч ажилласан зөвхөн дарга л хийдэг хүн Монгол улсад хэд хэд байна.
Тэдгээрийн нэг нь Л.Нямгэрэл гэх бүсгүй юм.
Түүний хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн даргаар олон жил ажилласан.
Уг албан тушаал дээрээ аль ч нам, засгийн үед ажиллаж ирсэн тэрбээр энэ жилээс С.Амарсайхан Хууль зүйн сайд болоход л нэг юм салсан.
Л.Нямгэрэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил буюу толгойнд багтамгүй их мөнгөн дүн бүхий төсөвтэй ажлыг олон жил хийсэн. Үр дүнд нь гэмт хэрэг буурсан уу? Өссөн үү гэдгийг олон нийт мэдэх биз ээ…
Сайд шиг эрх мэдэлтэй байж харъяа агентлагуудын дарга нарыг загнаж, харцаараа жижигрүүлж байсан бүсгүй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс холдсон ч Хууль зүй дотоод хэргийн яамаасаа нэг их холдоогүй. Яамны харъяа Архивын ерөнхий газрын дарга болжээ.