Жүжигчин П.Баярмөнх залилан хийж байгаа тул иргдэд сэрэмжлүүлэхийг хохирогчид нь хүслээ
Ховд аймагт Шүр гарден нэрээр орон сууц барих ажлыг жүжигчин Пүрэвжалын Баярмөнх таван жилийн өмнө эхлүүлсэн байна. Өнөөдрийг хүртэл нэг ч блок нь ашиглалтад ороогүй, сүүлийн хоёр жилд барилгын ажил нь зогссон гэнэ. Тэгвэл уг...
-
0 comments
-
11
Ховд аймагт Шүр гарден нэрээр орон сууц барих ажлыг жүжигчин Пүрэвжалын Баярмөнх таван жилийн өмнө эхлүүлсэн байна. Өнөөдрийг хүртэл нэг ч блок нь ашиглалтад ороогүй, сүүлийн хоёр жилд барилгын ажил нь зогссон гэнэ.
Тэгвэл уг хотхоныг барьж байгаа байгууллага нь “Маунт гуард” ХХК бөгөөд нээлттэй мэдээллийн сангаас үзэхэд эцсийн өмчлөгч нь жүжигчин П.Баярмөнх ажээ.
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, олон хүнийг хохироож байгаа тул хохирогчид нь “… иргэдийн мөнгөөр кино санхүүжүүлсэн, захирлын нэрээ сольсон, оффисоо удаа дараа нүүлгэн зугтсаар л байх уу? Үүсгэн байгуулагч Жүжигчин Баярмөнх өө” гэх зэргээр бухимдлаа илэрхийлсээр байна.
Тиймээс олны танил хүн нэр нүүрээ ашиглан дахиж бусдыг залилх, хохироох эрсдэлтэй тул энэ талаар сэрэмжлүүлж өгөхийг хүссэн юм.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.